Хариулт үнэлдэг боллоо
Ихэнх гишүүд маань БМ жинхэнэ утгаа алдлаа гэж их гомдоллох болсон. Зарим талаар үнэхээр санаатай худлаа оноо цуглуулах, үймүүлэх зорилгоор хүмүүс янз бүрийн юм бичиж байна аа. Энэ байдалтай тэмцэх үүднээс нэгэн шинэ боломжийг нэвтрүүллээ.

Хариулт бүрийг дээшээ гозойсон эрхий хуруу болон доошоо харсан эрхий хуруу буюу муу гэсэн байдлаар үнэлэх боломжтой болсон бөгөөд олон удаа муу үнэлгээ авсан хариултуудыг бид устгах хүртэл арга хэмжээ авах болно.

Та хариулт үнэлэхийн тулд дор хаяж 250 оноотой байх бөгөөд үнэлгээ өгснөөр ямар нэгэн онооны өөрчлөлт гарахгүй. Мөн үнэлгээ өгөх хэрэгсэл нь маш хялбар шинэ хуудас ачаалагдахгүй тул та бүхэн хариулт уншингаа тухайн хариултыг үнэлж байхыг хүсье. Нэг гишүүн нэг хариултанд нэг л удаа үнэлгээ өгөх боломжтой.

Ялангуяа дон дон 2 оноо гэх мэт ямар ч утгагүй хариултуудыг нийтээрээ ДООШ НЬ ХИЙЦГЭЭЕ.

Цаашид олон удаа сайн үнэлгээ авсан хариултуудыг ямар нэгэн байдлаар онцлон харуулдаг болгоно.
Зөрчил мэдээлэхгүйгээр өөрийн асуултыг устгах
Заавал өөртөө зөрчил мэдээлэхгүйгээр өөрийнхөө асуусан асуултыг устгаж болох уу гэж олон хүмүүс асуудаг. Энэ нь шийдээ хүлээж буй төлөвт байгаа асуултуудын хувьд боломжтой юм.

Таны асуулт нээлттэй байгаа бол та асуултынхаа доор байрлах Санал авч эхлүүлэх холбоосыг даран тухайн асуултаа шийд хүлээж буй төлөвт оруулж болно.

Шийд хүлээж буй төлөвт байгаа асуулт руугаа орохоор хариултуулын хамгийн доод талд Шилдэг байхгүй гэсэн товч байгаа. Энэ товчийг дарснаар та энэ асуултыг асуухад зарцуулсан 5 оноогоо буцаан авна. Харин энэ асуулт хариултуудын хамт бүрэн устах болно.

Мэдээж энэ сонголтыг та зайлшгүй үед л хэрэглээрэй. Учир нь таны асуултанд хариулсан хүмүүсийн сэтгэл, мөн хүмүүсийн хариулт өөр хэн нэгэнд хэрэг болж болно шүү дээ.

Хэрвээ асуулт нэгэнт Шийдэгдсэн төлөвт орсон бол та өөртөө зөрчил мэдээлж устгуулахаас өөр боломж байхгүй.
Болъёо & Болоош дээ
Банжиг Мэдлэг үйлчилгээнд дахин нэг шинэ чиглэл нэмэгдлээ. Энэхүү Б & Б буюу Болъёо & Болоош дээ хэсгийг ашиглан та бухимдсан зүйлдээ, мөн сэтгэлд нийцсэн зүйлдээ хандан өөрийн дуу хоолойг хүргэх боломжтой болж байгаа юм.

Ерөнхий зарчим нь Хэзээ, Хаана, Юу болсон гэдгийг дурдаад түүнтэй холбогдуулан хэн нэгэнд хандаж та гомдол мэдүүлж эсвэл урам хайрлаж болно. Бусад хүмүүсийн таны Б & Б-ийн мөрөөр таныг дэмжиж эсэргүүцэж мөн болно.

Өнөөгийн Монголын нийгэмд тохиолдож байгаа шударга бус бүхний төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд Б & Б туслана гэдэгт итгэж байна. Нөгөө талаар та хэрэглэгчийн үүднээс хүнд сурталтай, бүдүүлэг харьцаатай үйлчилгээний болон төрийн байгууллагууд, чанаргүй хулхи бараа борлуулдаг нөхдүүдийн эсрэг ч гэсэн дуу хоолойгоо нэгтгэх боломжтой болж байна.

Энэ хэсгийг ашиглан хүмүүс хэн нэгний нэр хүндэд санаатай халдаж болзошгүй учраас ямар нэгэн байдлаар хангалттай баримт дээр тулгуурлаагүй зүйлсийг зөрчил мэдээлэх журмаар устгаж байх юм.

Та нэвтэрсний дараа таны хэрэглэгчийн хэсэгт Шинэ Б & Б гэсэн холбоос нэмэгдсэнийг та анзаарах болно. Энэ холбоосоор дамжин та шинээр Б & Б үүсгэх боломжтой.
Мэдлэгийн гишүүдийн уулзалтын талаар
Мэдлэгийнхэн уулзах нь гээд л дээрээс яриа гараад байсан тэгсэн саяхан манайхан уулзсан бололтой. Уулзалтынхаа талаа saihan sanaa гишүүн http://ask.banjig.net/question-8786.html -д бичжээ. anaraa agaraa name beste tsatsa gump nomad uka clloser friend aniura anjica ema saihan sanaa гэсэн нийт 13 гишүүн уулзалдаж шөнө болтол хамтдаа байцгаасан юм байна. Бусад гишүүд маань тэдний зургийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа өөр олоэ асуултаар мөн илэрхийлжээ.

Миний хувийн бодлоор нэгдсэн байдлаар зарлагдаагүй арга хэмжээнд 13 хүн сэтгэлээрээ цуглаж байна гэдэг бол маш том тоо юм. Үнэхээр сэтгэл өндөр байна.

Банжиг.Нээтийн зүгээс цаашид гишүүдийнхээ оролцоотойгоор гадаадад байгаа гишүүдээ зуны амралтаар Монголдоо ирсэн байх үеийг тохиолдуулаад нэг уулзалт зохиовол ямар бэ хэмээн яригдаж эхлээд байна. Бид уул нь Банжиг Мэдлэгийн 1 жилийн ойгоор иймэрхүү уулзалт хийх талаар төлөвлөж байсан боловч энэ удаагийн гишүүдийн уулзалт хугацааг наашлуулахад нөлөө үзүүлэх шиг боллоо.

Уулзалтыг нэгдсэн байдлаар зарлах, зохион байгуулалтын арга хэмжээг чиглүүлэх, уулзалтыг тодорхой байдлаар ивээн тэтгэх зэргээр Банжиг.Нээт оролцох боломжтой. Харин уулзалтын үйл ажиллагааг амжилттай болгохын тулд гишүүдээс бүрдсэн зохион байгуулах зөвлөл байгуулаад явбал зүгээр гэж бодож байна. Та бүхэн хугацаа, зохион байгуулах хэлбэрийн тухайд санаа оноогоо үлдээнэ үү!

Уулзалтын арга хэмжээг зохион байгуулахад биечлэн оролцох, мөн ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа дэмжин тусмлах боломжтой хүмүүс мөн info AT banjig DOT net хаягаар захиа бичээрэй.

Та бүхнийг саналыг үндэслэн ойрын хугацаанд уулзалтанд зориулан тусгай Блог нээн ажиллуулъя.
Банжиг мэдлэгийн статистик үзүүлэлтийг харах боломжтой боллоо
Банжиг мэдлэгийн статистик үзүүлэлтийг харах боломжтой боллоо. Үүнд сүүлийн 60 хоногт асуусан асуулт, хариулт болон профайл үүсгэн Банжигт Мэдлэгт нэгдэн орсон гишүүдийн тоон үзүүлэлтийг өдөр өдрөөр харах боломжтой боллоо. Мөн Банжиг Мэдлэг ажиллаж эхэлсэнээс өнөөдрийг хүртэл нийт хичнээн асуулт, хариулт, гишүүд байгаа тоог харах боломжтой боллоо.
Дараах хаягаар орж үзнэ үү. http://ask.banjig.net/stat.php
Зөрчилийн тоолуур болон хувийн фийд
Банжиг Мэдлэгийг жинхэнэ утгаар нь хэрэглэхийг хүссэн та бид зөрчил гаргагчидтай боломжоороо тэмцэж байгаа билээ. Энэ удаад бид зөрчил гаргагчидтай тэмцэх аргаа нэг шатаар дээшлүүллээ. Хэрэглэгч бүрийн хувьд зөрчил гаргасан тохиолдлуудыг бүртгэж байгаа бөгөөд энэ тоо тодорхой хэмжээнд хүрэхэд тухайн хэрэглэгчийн оноог тэглэх цаашлаад эрхийг нь хаах арга хэмжээ авах болно. Харин зөрчилийн тоо хэд хүрэх үед ямар арга хэмжээг нь авах талаар шийдээгүй  байна. Үүнийг явцын дунд шийдэж мэдээлэх болно.

Хэдэн асуулт, хэдэн хариулт дээр зөрчил гаргасан тоог хэрэглэгчийн профайл харах хуудасны Тойм мэдээлэл хэсгээс харж болно.

Өнөөдөр бидний нээж байгаа бас нэгэн боломж бол хэрэглэгчийн хувийн фийд юм. Та бүхэн өмнө нь анзаарч байсан бол Банжиг мэдлэгийн зүүн хэсэгт RSS 2.0 холбоосууд гэсэн хэсэг байдаг. Энэ нь Банжиг Мэдлэг дэх сүүлийн 30 асуулт, сүүлийн 30 зөвлөгөөний тоймыг заавал Банжиг Мэдлэг рүү оролгүйгээр Фийд Уншигч программуудаар шууд харах боломжийг олгодог.

Харин одоо хэрэглэгч зөвхөн өөрийнхөө асуулт болон зөвлөгөөний тоймыг ийм байдлаар харах боломжтой болж байна. Хэрэглэгч бүрд фийдийн хаягууд тусдаа байх бөгөөд та өөрийн фийд хаягуудыг Миний бүртгэл хуудас руугаа ороод Фийдүүд хэсгээс нь авах боломжтой.


 Зураг: Хувийн фийд хаягуудаа харах хэсэг

Таны хувийн фийдийн хаяг бусад хүмүүст харагдахгүй. Тэгэхдээ хэрвээ та хүсвэл Профайл засах хэсэг рүүгээ ороод Хувийн фийд хаягуудыг нийтэд харуулна гэж сонгож болно. Ингэсэн тохиолдолд бусад хүмүүс таны профайлыг харах хуудаснаас таны фийдийн хаягуудыг харах боломжтой болно.

Хувийн фийд ашигласнаар та өөрийнхөө асуулт зөвлөгөөний тоймыг өөрийн блог дээрээ харуулах эсвэл тодорхой хүний асуултуудыг манах гэх мэт олон зүйлийг хялбараар хийж болно.

Хувийн асуултын фийд блогдоо харуулсан байдлыг http://hujii.bblog.mn блогоос харна уу!

Хамааралтай бичлэг
- Блогтоо хэрхэн фийд оруулах тухай заавар
- Фийд ашиглах тухай
- Банжиг Мэдлэгийн оролцох журам, юуг зөрчилд тооцох тухай
Банжиг Мэдлэгийг улам боловсронгуй болгох саналаа өгөхийг хүсье

Banjig.Мэдлэгийн зөвлөгөө дээр бичсэн байсан бичлэгээ байх газарт нь байрлууллаа. Та бүхэн өөрсдийн саналаа үлдээгээрэй.
---------------------------------------------------------------

Banjig.Мэдлэг салбар албан ёсоор нээгдээд (2007-01-01) 5 сар орчим болж байна. Ингээд Banjig.Мэдлэгийг улам боловсронгуй болгох санал авч эхлэхээсээ өмнө багахан хэмжээний тайлан тавъя гэж бодлоо.

Banjig.Мэдлэг нээгдсэнээс хойшхи энэ хугацаанд өдөрт дунджаар давхардаагүй тоогоор 4000 орчим хүн хандаж байна. Мөн 4122 гишүүнтэй болсон байна (энд Banjig.Мэдлэгийн гишүүн бололгүйгээр асуулт, хариулт, зөвлөгөө уншиж байгаа хүмүүс ороогүй болно).

Та бүхэн Banjig.Мэдлэгийн гол зорилго нь өөрийн мэдэхгүй байгаа зүйлийн талаар хэн нэгнээс асуух, мэдэж байгаа зүйлдээ хариулах, зөвлөгөө өгөхөд оршиж байгаа гэдэгийг мэдэж байгаа.

Гэхдээ зарим нэгэн хүмүүс хэрэглэх зааварыг уншилгүйгээр оролцож байгаа нь журамыг зөрчсөн явдал гархад нөлөөлж байна. Дахин хэлхэд Banjig.Мэдлэгийн журам тун энгийн та асуулт тавь, харин мэдэж байгаа нэг нь асуултад хариул. Мөн өөрийн мэдлэгээсээ бусадтай хуваалцан зөвлөгөө бичсэн ч болно.

Үндсэн санаа

Би бол Banjig.Net-ийн нэгэн ажилтан, Би хувьдаа ингэж боддог

  • Хүн бүр бүгдийг мэддэг, чаддаг төгс байх албагүй,
  • Заавал бүгдийг мэддэг, чаддаг болох гэж цагаа дэмий үрэх хэрэггүй
  • Үүнийхээ оронд нэг зүйлийг сонирхоод түүнийдээ цаг заваа зарцуулж тэр зүйлээ төгс мэддэг болох хэрэгтэй
  • Харин танд мэдэхгүй зүйл тулгарвал тэр зүйлийг сайн мэддэг хүнээс асуухад л болно. Мөн таны мэддэг зүйлийг таниас асуувал хэлж өгөх хэрэгтэй.
Энэ л санааны үүднээс Banjig.Мэдлэгийг бий болгосон билээ. Цаад утгаараа бидний цөөхөн Монголчууд бие биенээсээ суралцаад (бие биенээ нөхөөд) улсаа хөгжүүлвэл яасан юм бэ гэсэн санаа юм. Энэ санаагаа хэрэгжүүлэх явцад дараах зөрчилүүд гарч байна. Гэхдээ эдгээрийн ихэнх нь санаатайгаар биш байх гэж бодож байна. Учир нь B.Мэдлэг салбарт нэгдээд багагүй хугацаа өнгөрүүлсэн гишүүдийн зүгээс ийм зөрчилүүд илрэх нь бага байна. Эдгээр зөрчилүүд нь дөнгөж шинээр нэгддээд хэрэглэх заавар журамтай танилцаж амжаагүй байгаа гишүүдийн зүгээс гарч байгаа болов уу гэж бодож байна.

Түгээмэл гарч байгаа зөрчилүүд:

Асуулт асуух талбарт

  • Шүлэг бичиж байна.
  • Танилцах болон бусад зар бичиж байна.
  • Онигоо бичиж байна
  • Асуултын шинж чанартай биш өөрийн үзэл бодлоо бичиж байна
  • Болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийн талаар бухимдалаа илэрхийлэх
  • Зүгээр л спамууд их байна
  • Зарим нэг нь санаатайгаар форм болгохыг оролдож байна
Шүлэг бичих, өөрийн үзэл бодол илэрхийлэх, нийтлэл бичих зэрэгт зориулсан салбар бий болох тул энэ чиглэлээр бичиж байгаа хүмүүс тэр болтол түр хүлээнэ үү.

Хариулт бичих талбарт
  • Асуулт асуусан хүнд хэрэг болохооргүй зүйл бичиж байна
  • Бусдыг мэдэхгүй чадахгүйгээр нь доромжилж байна
  • Асуултад хамааралгүй зүйлс бичиж байна

Бид эдгээрийг зөрчил гэж үзээд байнга устгаж байгаа болно.

Мэдээж аливаа шинэ зүйл алдаа оноо аль алийг нь дагуулж байдаг. Үүний нэгэн адилаар B.Мэдлэг салбарч гэсэн алдаа дутагдалтай зүйлүүд байгаа. Бид Banjig.Net-ийн салбаруудаа байнга хөгжүүлж байдагын нэгэн адилаар B.Мэдлэгийг ч гэсэн сайжруулсаар байх болно.

B.Мэдлэг салбар нь бусад салбараас онцлогтой. Иймээс B.Мэдлэг салбарыг хөгжүүлж боловсронгуй болгоход гишүүд та бүхний саналыг авмаар байна.

За би энд өөрийн анзаарсан болон зарим нэг гишүүдийн санал болгосон зүйлүүдийг жагсаан бичлээ. Та бүхэн өөр өөрсдийнхөө саналыг бичнэ гэдэгт найдаж байна.

  1. "Зөрчил мэдээлэх"-ээр дамжин орж ирсэн бичлэгийг устгахдаа юуны учир устгасан талаар асуугч болон хариулагчид нь мэдээлж байх
  2. Долоо хоногийн Banjig.Мэдлэгийн шилдэг асуугч, шилдэг хариулагчийг шалгаруулдаг болох
  3. Өөрийн хариултадаа тодруулга нэмдэг болгох
  4. Гишүүд асуулт хариултын талаар бие биетэйгээ зурвасаар харилцах шаардлагатай байгаа нь анзаарагдсан. Гэхдээ энэ боломж одоо байгаа. Дэлгэцийн нэрээр биш Banjig.ID-аараа оролцож байгаа хүмүүс рүү шууд зурвас бичиж болно. Харин Banjig.ID-аараа оролцож байна уу, Дэлгэцийн нэрээр оролцож байна уу гэдгийг нь ялгаж харуулдаг болгох хэрэгтэй юм байна гэх мэт

Мэдлэг түгээхэд идэвхитэй оролцож байгаа бүх гишүүддээ баярлалаа.

Хүндэтгэсэн Болд

Их цэвэрлэгээ хийв
Өнөөдөр Банжиг Мэдлэгд бид их цэвэрлэгээ хийлээ. Журам зөрчсөн олон асуулт хариултыг устгасан. Асуулт хариулт устгах бүрт харгалзах бичсэн хүмүүст нь и-мэйл очиж байгаа тул бичсэн хүмүүс нь яагаад устгуулснаа үзээрэй.

Ихэнх гишүүдийн үзэж буйгаар сүүлийн үед Банжиг Мэдлэг маань нэг харахад форум шиг, нэг харахад чаат шиг нэг харахад бүүр юу нь ч мэдэгдэхгүй болох шинжтэй тиймээс журам зөрсөн гэж үзсэн сүүлийн үеийн асуулт, хариултыг устгасан.

Магадгүй зарим гишүүд өөрснөө мэдэлгүй зөрчил гаргаж байгаа байх, тэдгээр гишүүд дараах онцлох шалтгаануудыг үзнэ үү!

  • Мэдэхгүй байж асуултанд хариулах - Жишээ нь, би мэдэхгүй, мэддэг бол сайхан байна, мэдэхгүй тэрнээс асуу гэх мэт
  • Асуулт биш шүлэг, нийтлэл бичих - Цаашид ийм асуудал бичихийг үнэхээр хүсэж байвал блог үүсгэж бичнэ үү!
  • Асуулт биш зар бичих - Зар бичих бол Банжиг Зар луу орж бичнэ үү
  • Чаатлах - Жишээ нь, манайхан яачваа, уйдаж үхлээ, өнөөдөр ямар гунигийн өдөр бэ гэх мэт
Цаашид бид Банжиг Мэдлэгийг журмын дагуу ажиллуулах тал дээр хатуу хяналт тавих болно. Банжиг Мэдлэг маань мэдэхгүйдээ тусладаг, мэдлэг түгээдээг газар байгаасай л гэж хүсэж байна. Та бүхэн ч гэсэн тэгж хүсэж байгаа гэдэгт итгэж байна.
Зарим зүйлийг и-мэйлээр мэдээлэх боломж мөн профайлдаа блогийн хаягаа оруулах боломжтой боллоо
Манайхан сүүлийн үед BBlog.mn дээр ажиллаад Банжиг Мэдлэгт төдийлөн шинэ зүйлс оруулж чадсангүй. Өнөөдөр гишүүдийн зүгээс маш их хүсэж байсан зарим зүйлсийг бэлэн болголоо.

  1. Таны нийтлүүлэхээр илгээгдсэн зөвлөгөө ямар нэгэн байдлаар нийтлэгдэхгүйгээр устгагдсан бол ямар шалтгаанаар нийтлэлгүй устгасан тухай мэдээллийг танд и-мэйл хаягаар мэдээлдэг боллоо
  2. Таны асуулт, хариулт зөрчил гэж үзэгдэн устгагдсан тохиолдолд ямар асуулт эсвэл ямар хариулт ямар шалтгаанаар устгагдсан тухай мэдээллийг мөн танд и-мэйлээр мэдэгддэг боллоо. Тэгэхдээ зөрчил гэж үзсэн шалтгаан нь зөрчил мэдээлэгчийн зүгээс оруулсан шалтгаан гэдгийг анхаараарай. Зарим тохиолдолд зөрчил мэдээлэгч зөрчилийн төрлийг буруу сонгосон байдаг ч гэсэн бусад шалтгаанаар ямар нэгэн байдлаар зөрчилтэй гэж үзвэл манай ажилтангууд устгахыг зөвшөөрдөг юм.
  3. Та одоо өөрийн профайлдаа блогийнхоо хаягийг оруулах боломжтой болсон. Үүний тулд та профайл засах хэсэг рүүгээ ороорой. Профайлдаа блогийн хаягаа оруулсны дараа нийтэд яаж харагдах загварыг та миний Мэдлэг дээрх профайлыг энд дарж харна уу. Миний аваатар зурагны доод хэсэгт Миний блог гээд http://hujii.bblog.mn гэсэн байгааг та анзаарах болно.
Банжиг Мэдлэгт хэрэггүй зүйлсийг цэвэрлэх буюу Зөрчил мэдээлэх боломжтой боллоо

Юуны өмнө Банжиг Мэдлэгийг үнэхээр мэдлэгээ солилцоход нэгэндээ туслахад хэрэглэж ирсэн гишүүд та бүхэндээ баярлалаа. Банжиг Мэдлэг маань өргөжсөөр одоо нийт 3000 гаруй гишүүдтэй болж өдөртөө 100 гаруй асуулт асуугдах нь энгийн үзэгдэл болсон байна. Даанч сайны хажуугаар саар гэгчээр үүнийг дагаад хутган үймүүлсэн, оролцох журмыг зөрчсөн явдал ихээр гарах болсон.

Энэ байдалтай тэмцэхийн тулд бид Зөрчил мэдээлэх боломжийг шинээр орууллаа. Ямар нэгэн асуулт уншихаар ороход асуултын доор мөн хариулт тус бүрийн доор зөрчил мэдээлэх гэсэн холбоос нэмэгдсэн байгаа. Та асуултыг эсвэл ямар нэгэн асуултыг нь хэрэггүй өөрөөр хэлбэл журам зөрчсөн гэж үзвэл харгалзах зөрчил мэдээлэх холбоос дээр даран тухайн зөрчлийн төрлийг сонгоод мөн өөрийн зүгээс нэмэлт тайлбар байвал бичээд мэдээлэх хэрэгтэй.

Манай ажилтангууд бүх зөрчлийн мэдээллийг хянаж үзэх бөгөөд үнэхээр тухайн мэдэгдэл үнэн байна гэж үзвэл тухайн асуулт эсвэл хариултыг устгах болно.

Хэрвээ асуулт зөрчилтэй байвал тухайн хэрэглэгчээс авсан 5 оноог бид буцааж олгохгүйгээр тухайн асуултыг хариултуудын хамт устгах болно. Зөрчилтэй асуултанд хариулсан хүмүүсийн хувьд тухайн асуултанд хариулаад авсан оноог хэвээр үлдээнэ.

Харин хариулт зөрчилтэй бол тухайн хариулт бичсэн хэрэглэгчээс 4 оноо хасан хариултыг нь устгах болно.

Ямар нэгэн хэрэглэгч санаатайгаар олон зөрчил гаргавал бид эрхийг нь шууд хаах арга хэмжээг авна.

Мөн санаатайгаар хэн нэгнийг хорлох зорилгоор зөрчил мэдээлэх хэрэггүй болохыг анхааруулж байна. Учир нь зөрчил мэдээлэгдсэнээр тухайн асуулт юмуу хариулт шууд устгагдахгүйгээр заавал манай ажилтангуудаар хянагдах болно.

Юуг зөрчил гэж үзэх бэ?

Банжиг.Нээтийн үйлчилгээний үндсэн нөхцөл болон Банжиг Мэдлэгийн оролцох журам зөрчсөн бол үүнийг шууд зөрчил гэж үзнэ. Эдгээрээс нийтлэг тохиолдож буй зөрчлүүд гэвэл.

  • Тухайн асуултанд хариулж үнэхээр мэдэхгүй л бол, мэдэхгүй, өөр хүнээс асуу гэх мэт ач холбогдолгүй зүйлс бичсэн байх, Банжиг Мэдлэг нь форум биш гэдгийг та сайн ойлгох хэрэгтэй
  • Хэн нэгэн гишүүний эсвэл өөр хэн нэгний хувийн нэр хүндэд халдсан зүйл бичсэн байх
  • Илэрхий хэн нэгнийг хэрүүлд өдсөн, хараасан зүйлс бичих
  • Ач холбогдолгүй, асуулт гэж үзэхэд хэцүү зүйлсийг асуусан байх. Мөн тодруулга бичихийн оронд хэн нэгэнд талархсан эсвэл дургүйцсэн зүйлсээ асуулт байдлаар бичих


Банжиг Мэдлэг үйлчилгээнд маш олон янзын үзэл бодолтой, мэдлэгийн цар хүрээтэй хүмүүс оролцож байгаа. Тиймээс бид энэ үйлчилгээг хамгийн зөв хэлбэрээр ашиглаж үр дүнг нь хүртэхийн тулд нэг нэгнийгээ байнга хүндэтгэн харьцах хэрэгтэй болов уу. Бид чинь хэдий болтол ингэж хэрүүлийн үг чулуудалцаж өөртөө ч өрөөлд ч хар энерги хурааж байх юм бэ?!

Бидний зүгээс ч гэсэн гишүүдэд хэрэгтэй байлгахын тулд шаардлагатай бүх зүйлсийг хийх болно гэдгээ амлаж байна.

Энэ далимд нэг зүйл дуулгахад та нэвтэрчихээд Онооны самбар луу орох үед таны байр шууд ил харагддаг болсон шүү.

Банжиг Мэдлэгээр дамжуулан өөрийн бүтээлийг худалдах боломжтой боллоо
Банжиг Мэдлэг үйлчилгээ туршилтын үеэсээ гарахад тун ойртож байна. Үүнийг батлаж бид нэмэхээр төлөвлөсөн байснаас дутуу байсан 2 үндсэн хэсгийн нэг болох Бүтээлүүд хэсгийг нээж байна. Энэ мэдээ нийт гишүүд та бүхэнд ялангуяа архаг мэдлэг түгээгчдэд маань баяртай мэдээ гэдэгт бид итгэж байна.

Бүтээлүүд хэсэг нь гишүүд та бүхэн өөрсдийн хийсэн бүтээлүүдийг бусдад худалдах боломжийг олгох юм. Бүтээл гэдэг нэрийн доор энгийн нэгэн ангийн ажлаас эхлээд магистр, докторын ажил гээд дижитал хэлбэрээр хүнд хүргэж болох таны мэдлэг гэж ойлгож болно.

Ингэснээр та хэдэн өдөр сараар зовж бэлдсэн ажлуудаа өөр хүмүүст худалдан түүнээсээ ашиг олох боломжтой болж байна. Бүтээлийн үнэлгээг та өөрөө сонгох бөгөөд энэ нь 500 төгрөгөөс эхлэн 300.000 төгрөг хүртэл байх юм. Та үнэгүйгээр оруулсан ч болно.

Таны бүтээлийг хэн нэгэн худалдаж авангуут бид үнийн дүнгийн 60%-ийг нь шууд таны Банжиг Дансанд шилжүүлэх болно. Хэдийгээр яг өнөөдрийн байдлаар бид Банжиг Данснаас бэлнээр мөнгө гаргадаггүй ч гэсэн цаашдаа өөрийн бүтээлийн худалдах гэх мэт иймэрхүү байдлаар цуглуулсан мөнгийг нь хэрэглэгчдэдээ тодорхой журмын дагуу бэлэн мөнгө байдлаар олгож байх боломжийг судалж байна. Энэ ер нь боломжтой болох байх.

Бүтээлүүдийг үзэхдээ та дээд хэсгийн үндсэн цэсний баруун хэсэгт нэмэгдсэн байгаа БҮТЭЭЛҮҮД гэснээр дамжин орж болно. Харин бүтээл оруулахын тулд та эхлээд нэвтрэх хэрэгтэй бөгөөд, ингэснээр таны хэрэглэгчийн хайрцганд Бүтээл оруулах гэсэн холбоос нэмэгдсэн байгааг та анзаарах болно.

Таны оруулсан бүтээлийг манай ажилтнууд хянаж үзээд боломжтой гэж үзвэл нийтэд харуулах болно. Ингэхдээ бид давхар вирусыг нь шалгах учраас бүтээл татан авах хүмүүс вирустчих бий гэж болгоомжлох хэрэггүй.

Одоо шинээр нэмэгдэх нэг үндсэн болон зарим туслах шинж чанартай боломжууд үлдээд байна. Эдгээрийг нээх үедээ магадгүй түүнээс өмнө бид гишүүдийнхээ мэдлэгээрээ цуглуулсан оноог автоматаар Банжиг Дансны нэгжид буюу мөнгөнд шилжүүлэх болно. Тун удахгүй нэг л өдөр та бүхэн дансандаа чамгүй хэдэн төгрөгтэй болно. Хэзээ гэдгийг нь харин нуучихъя, учир нь энэ гэнэтийн бэлэг болох учраас.
Өөрийн бүтээлийг үнэлүүлэх боломж
Банжиг Мэдлэг хэмээх үйлчилгээ нээгээд 3 сар орчим болж байна. Бид анхнаасаа энэ үйлчилгээг нилээд хэдэн чиглэлээр ажиллуулахаар төлөвлөсөн байсны зөвхөн эхний хэсэг нь болох асуулт хариулт, зөвлөгөөний хэсэг байсан юм. Харин энэ удаа бас нэгэн чухал хэсэг болох Бүтээлүүд хэсгийг нээлээ. Энэ хэсгээр гишүүд өөрсдийн гар дээр байгаа өөрийн хийсэн дижитал хэлбэрээр хүмүүст хүргэж болох бүхий л төрлийн оюуны бүтээлийг хүмүүст худалдан худалдсан үнийн дүнгийн 60%-ийг өөртөө ашиг болгон авах боломж олгох үйлчилгээ юм. Бүтээл гэдэг нэрийн доор олон зүйлийг ойлгож болно. Та жишээ нь оюутан байлаа гэхэд өөрийн хийсэн дипломын ажил, реферат, дадлагын тайлан гэх мэт зүйлсээ тохирсон үнээр нь үнэлэн байрлуулах боломжтой. Манай буюу компьютерийн мэргэжлийн хүмүүс ямар нэгэн программын гарын авлага эсвэл хүнд асуудал шийдсэн алгоритм энэ тэрээ ч худалдах боломжтой болох юм. Та мөн заавал худалдахгүйгээр хүмүүст хүргэе, түгээе гэсэн зүйлээ үнэгүй байрлуулсан ч болно. Монгол хүмүүс өөрийн оюуны бүтээлийг үнэлүүлж сурч байж улсаа хөгжүүлэх боломжтой гэсэн миний өөрийн хувийн болон хамт олны маань үзэл бодлын, чин эрмэлзлийн торгон ирийг хурцлан байж бид энэ салбарыг нээсэн билээ. Ту удахгүй бид Банжиг Мэдлэг үйлчилгээг жинхэнэ мэдлэгийн эх уурхай болгох бас нэгэн үйлчилгээг танилцуулах болно. Мэдлэг улам ихээр түгэх болтугай.
Банжиг Мэдлэгт нэмэгдсэн шинэ боломжууд, тэдгээрийг хэрэглэх тухай

Дараах боломжуудыг бид Банжиг Мэдлэг үйлчилгээнд нэмлээ.

  1. Зөвлөгөөнд сэтгэгдэл бичих
  2. Өөрийнхөө нээлттэй асуултанд тодруулга нэмэх
  3. Оролцогчдыг оноогоор нь байр эзлүүлсэн онооны самбар

Зөвлөгөөнд сэтгэгдэл бичих
Зөвлөгөө бичигч нь тухайн зөвлөгөөнд сэтгэгдэл бичих тохиргоог хийдэг. Энэ тохиргооны дагуу ямар нэгэн зөвлөгөөнд сэтгэгдэл огт бичиж болохгүй, зөвхөн бүртгэлтээрээ нэвтэрсэн хэрэглэгчид сэтгэгдэл бичих, бүх хүн нээлттэй сэтгэгдэл бичих гэсэн сонголтууд бий. Эдгээр сонголт яаж хийгдсэнээс хамааран зөвлөгөө бүрийн дор харгалзах мэдээлэл харагдана.

Та бүртгэлээрээ нэвтрээд сэтгэгдэл бичсэн тохиолдолд бичсэн хүний нэр дээр таны Banjig. ID биш таны Банжиг Мэдлэг дэх профайлын нэр харагдана.

Өөрийнхөө нээлттэй асуултанд тодруулга нэмэх
Асуулт асуугчийн зүгээс бичигдсэн хариултуудаас хамааран асуултандаа тодруулга нэмэх шаардлага гардаг. Одоо та энэ боломжийг хэрэглэх боломжтой боллоо. Та бүртгэлээрээ нэвтэрсэн үедээ өөрийнхөө ямар нэгэн нээлттэй асуултыг үзэхэд асуултын доор Тодруулга оруулах гэсэн товч нэмэгдсэн байгааг анзаарах болно. Энэ товч дээр дарснаар та тухайн асуултанд тодруулга нэмэх боломжтой.

Оролцогчдыг оноогоор нь байр эзлүүлсэн онооны самбар
Нийт оролцогчдынхоо идэвхийг үнэлэх олон зүйл бид нэвтрүүлж байгаагийн нэг нь энэ онооны самбар хэмээх ойлголт юм. Та өөрийнхөө мэдээллийг харах хуудсанд очсоноор -Профайлаа засах болон -Миний мэдээлэл нийтэд харагдах байдал холбоосуудын доор -Онооны самбар хэмээх холбоос нэмэгдсэнийг анзаарах болно. Өөрийн мэдээлэл харах хуудсанд очихдоо бүтргэлээрээ нэвтрээд зүүн дээд хэсэгт таны аваатарын хажууд гарах профайлын нэр дээрээ дарах хэрэгтэй.

Онооны самбар нь долоо хоног бүрийн төгсгөлд шинэчлэгдэх бөгөөд энэ самбараас та өөрийн эзлэх байр, нийт зөвлөгөө, нийт асуулт, нийт хариулт болон нийт оноо түүнчлэн өнгөрсөн долоо хоногоосоо та хэдэн байраар урагшилсан болон ухарсан үзүүлэлтийг харах боломжтой.

Бид цаашид өөр олон боломжуудыг Банжиг Мэдлэг үйлчилгээнд нэмэх болно. Танд амжилт хүсье!
Банжиг Мэдлэг дээр хариултыг үнэлэх талаар
Банжиг Мэдлэгийн энгийн форумаас ялгарах гол онцлог нь асуулт болгон ямар нэгэн байдлаар шийдэгддэг эсвэл устдаг явдал юм.

Асуулт бүр 3 төлөвтэй байдаг. Эхнийх нь нээлттэй буюу гишүүд үүнд хариулт бичиж болно. Хоёр дахь нь санал авах горим буюу тухайн асуултын хариултуудын аль нь шилдэг болохыг сонгох горим. Харин сүүлийнх нь шийдэгдсэн буюу тухайн асуултын аль нэг хариулт нь шилдэг хариултаар сонгогдсон байх горим юм.

Та ямар нэгэн асуулт асууснаар таны онооноос 5 хасагдана. Хэрвээ та тухайн асуултанд үнэхээр таны хүсэж байсан хариулт өгөгдөөгүй бол тухайн асуултаа санал авах горимд байх үед нь санал өгөх хэсгээс Шилдэг байхгүй гэсэн сонголтыг сонгосноор тухайн асуулт бүх хариултынхаа хамт устаж та 5 оноогоо буцаан авах боломжтой юм.

Хэрвээ таны асуултанд өгсөн хариултаас аль нэг нь таалагдсан бол та санао өгөх горимд тухайн хариултыг Шилдэг хариултаар сонго гэснээр та өөрөө 3 оноо авч харин шилдэг хариулт бичсэн хүн 10 оноо авах болно.

Харин та санал авах горимд байгаа бусдын асуултанд өгсөн хариултуудаас аль нэгийг нь Шилдэг гэж санал өг гэвэл та 1 оноо авах юм.

Та зөвхөн асуултанд хариулж, зөвлөгөө бичихээс гадна асуулт үнэлж оноо цуглуулах боломжтойг ойлгосон байх гэдэгт итгэж байна.

Та дэлгэрэнгүйг Хэрэглэх заавар хэсгээс үзээрэй!
Банжиг Мэдлэг дээр Шошгийг хэрхэн ашиглах бэ?
Нүүр хуудасны ангиллуудын жагсаалтын доор Шошгон үүл хэмээх нэгэн хэсэг нэмэгдсэнийг та бүхэн анзаарсан байх.

Шошго гэдэг маань англи хэлтэй сайтууд дээр tag, label, taxonomy зэргээр нэрлэгддэг. Анх нийтийн зургийн нэгдсэн сан гэж болох flickr.com, мөн нийтийн вэбийн санамж гэж болох del.icio.us сайтуудад хэдхэн жилийн өмнөөс хэрэглэж эхэлснээр Шошго хэмээх ойлголт интернэтэд бий болсон билээ. Шошгийн хамгийн гол зорилго нь асар их хурдацтайгаар нэмэгдэж байгаа мэдээллийг тодорхой түлхүүр үгүүдээр цэгцлэн ангилах явдал юм. Энэ ангилах явцыг хэн яаж хийдгээрээ сайтууд өөр өөр байдаг. Жишээ нь flickr.com дээр хэрэглэгчид зураг оруулахдаа зурагнууддаа өөрөө шошго хаддаг бол, del.icio.us дээр тухайн вэбийг санасан хэрэглэгчээс гадна өөр хүмүүс бас шошго хадах боломжтой байдаг.

Банжиг Мэдлэг үйлчилгээний хувьд Монголдоо хамгийн анх Шошго хэрэглэж эхэлж байгаа билээ. Одоогоор хэрэглэгчид зөвлөгөө оруулахдаа өөрийн зөвлөгөөнд шошго хадаж болох бөгөөд үүнийг нь Банжиг.Нээтийн ажилчид агуулгын болон үг үсгийн алдааны талаас нь хянан зөвлөгөөтэй хамт нийтэлж байгаа юм.

Хэрэглэгчид нүүр хуудасны ангиллын доор байрлах шошгон үүл хэсгээр дамжин Банжиг Мэдлэг дэх нийт шошгонуудыг харах боломжтой. Ингэж харахад шошгоны үсгийн хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд үсгийн хэмжээ томрох тусмаа тухайн шошго олон удаа хэрэглэгдсэнийг зааж буй хэрэг юм.

Та шошгон дээр дарснаар тухайн шошгийг агуулсан зөвлөгөөнүүдийн жагсаалтыг харах боломжтой болно.

Мөн зөвлөгөөг унших хэсгийн доод хэсэгт тухайн зөвлөгөөний шошгуудыг жагсаасан байгаа бөгөөд эндээс та тухайн зөвлөгөөтэй ижил зүйл агуулсан зөвлөгөөнүүдийн жагсаалтыг шууд харах боломжтой болно.

Хэдийгээр одоо цөөхөн зөвлөгөө байгаа боловч цаашид улам нэмэгдэнэ. Энэ үед Шошго ашиглан хэрэгтэй зүйлсээ хурдан олох боломжтойг илүү мэдрэх байхаа гэж найдаж байна.
Хуучин Banjig. Зөвлөгөө салбарт бичсэн зөвлөгөөгөө хэрхэн Банжиг Мэдлэг рүү шилжүүлэх бэ?

Банжиг Мэдлэг нь анх туршилтын журмаар http://ask2.banjig.net хаягаар ажиллаж байсан бол өнөөдрөөс эхлэн http://ask.banjig.net хаягаар ажиллаж эхэллээ. Хуучин Banjig. Зөвлөгөө буланд оруулсан өөрийн зөвлөгөөг Банжиг Мэдлэг рүү хараахан зөөж амжаагүй хэрэглэгчид дараах байдлаар зөвлөгөөгөө зөөнө үү!

  1. Банжиг Мэдлэгт өөрийн профайлыг үүсгэ
  2. Үүсгэсэн профайлаараа нэвтэрч ороод өөрийн аваатарын хажууд гарах Зөвлөгөө бичих гэсэн холбоосыг дар
  3. Хуучин зөвлөгөөгөө http://askold.banjig.net хаягаар орон хуулж аваад оруулна.
  4. Зөвлөгөөнүүдээ бүрэн оруулж дууссан бол Banjig.Net-ийн үндсэн Холбоо барих холбоосоор орон бидэнд энэ тухай мэдэгдэх хэрэгтэй.

Дараах зүйлийг анхаарна уу!

  • Хуучин зөвлөгөөний зургийг бид автоматаар шилжүүлэх болно
  • Банжиг Мэдлэгийн зөвлөгөөнд хэрэглэгч зураг оруулах хэсэг одоогоор ажиллахгүй байгаа. Цаашид ажиллаж эхлэнэ
  • Хуучин зөвлөгөөнүүдийн сэтгэгдэлийг зөөх боломжгүй. Учир нь Банжиг Мэдлэг нь тусгай профайл дээр суурилж байгаа учраас.
  • Банжиг Мэдлэгийн зөвлөгөөнүүдэд сэтгэгдэл оруулах боломж тун удахгүй нэмэгдэх болно. 


Zeph клуб гэх мэт нэг нэрээр олон хүмүүс зөвлөгөө бичиж байсан хүмүүст зөвлөхөд Банжиг Мэдлэг салбарт өөрийн профайлын нэрийг Zephi - Болд байдлаар үүсгээд хуучин Banjig. Зөвлөгөөнөөс өөрийн бичсэнийг ялгаж оруулах боломжтой болсон.

Дашрамд дурдахад та зөвлөгөө бичсэнээр нилээн өндөр буюу хэрвээ та зөвлөгөөгөө латинаар бичвэл 35 харин криллээр бичвэл 50 оноо авах боломжтой.

Тэгэхдээ бид зөвлөгөөг нийтлэхдээ маш нарийн хяндаг тул, зүгээр товчхон эсвэл утга учиргүй зүйлсийг нийтэлдэггүй болохыг анхааруулъя!

Интернэт дэх Монгол агуулга болоод шошгийн тухай
Монгол вэбүүд маань ихэнхдээ сонингийн мэдээлэл оруулаад зарим нь хааяахандаа энд тэднээс мэдээлэл орчуулж тавиад байдаг нэг хэсэг, эсвэл хэрүүл уруулаах дүүрсэн баахан ижилхэн форумууд, зарим нэгэн тв бичлэг, дуу, клип нэг доор цуглуулсан сантай л байлаа. Сүүлийн үед мэргэжлийн голдуу хүмүүс маань Блог бичиж, мөн мэргэжлийн хүмүүс хамтран тусгай вэб ажиллуулж эхэлснээр Монгол агуулга арай өөр шинжтэй болж ирсэн. Тэгэхдээ л агуулгын цар хүрээ хязгаарлагдмал байсаар байгаа.

Харин бид саяхан Банжиг Мэдлэг үйлчилгээг нээгээд агуулга баяждаггүйн гол шалтгаан нь вэб хөгжүүлэгчид, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэрэглчдийнхээ эрэлт хэрэгцээнээс хол хоцорч явааг илтгэж байгааг ойлгох шиг боллоо. Туршилтын журмаар ажиллаж эхлээд 10 орчим хоноход нийт 300 орчим асуулт асуугдаж, 1000 гаран хариулт бичигдэж, 100 гаран орчим зөвлөгөө бичигдсэн байх юм. Хамгийн гол нь асуултууд нь үнэхээр хэн нэгэн хүнийн мэдэхийн хүссэн асуулт, хариулт нь чин сэтгэлээсээ өгч байгаа хариултууд.

Энэ эрчээрээ бол Монгол агуулга төрөл бүрээр асар хурдацтай баяжих бололтой. Иймээс эхний ээлжинд зөвлөгөөнийх нь хэсэгт шошго хэрэглэхээр шийдлээ. Хэдийгээр мэдээллээ ангилсан ч гэсэн энэ мэдээлэл ихсэхийн хирээр зөвхөн ангиллаар мэдээлэл олж үзэх нь цаг хугацаа, үр дүнгийн хувьд учир дутагдалтай юм. Шошго гэдэг маань англи хэлтэй сайтууд дээр tag, label, taxonomy зэргээр нэрлэгддэг. Анх нийтийн зургийн нэгдсэн сан гэж болох flickr.com, мөн нийтийн вэбийн санамж гэж болох del.icio.us сайтуудад хэдхэн жилийн өмнөөс хэрэглэж эхэлснээр Шошго хэмээх ойлголт интернэтэд бий болсон билээ.

Шошгийн хамгийн гол зорилго нь асар их хурдацтайгаар нэмэгдэж байгаа мэдээллийг тодорхой түлхүүр үгүүдээр цэгцлэн ангилах явдал юм. Энэ ангилах явцыг хэн яаж хийдгээрээ сайтууд өөр өөр байдаг. Жишээ нь flickr.com дээр хэрэглэгчид зураг оруулахдаа зурагнууддаа өөрөө шошго хаддаг бол, del.icio.us дээр тухайн вэбийг санасан хэрэглэгчээс гадна өөр хүмүүс бас шошго хадах боломжтой байдаг. Банжиг Мэдлэг үйлчилгээний хувьд Монголдоо хамгийн анх Шошго хэрэглэж эхэлж байгаа билээ. Одоогоор хэрэглэгчид зөвлөгөө оруулахдаа өөрийн зөвлөгөөнд шошго хадаж болох бөгөөд үүнийг нь Банжиг.Нээтийн ажилчид агуулгын болон үг үсгийн алдааны талаас нь хянан зөвлөгөөтэй хамт нийтэлж байгаа юм. Цаашид интернэт дэх Монгол агуулга зөвхөн тооны хувьд биш чанар агуулгийн хувьд илүү сайжрах болтугай! Энэ үед өөрийн болон бусдын мэдээлэлд шошго хадаж, мөн мэдээлэл хайхдаа шошгон үүлэн дундаас сонголт хийх зэрэг нь нийтлэг болох буй за.
Банжиг Мэдлэг сайт бүрэн ажиллаж эхлэхэд бараг бэлэн боллоо
Banjig.Net дээр Блог хийж байгаа тухай өмнө ярьж байсан. Энэ маань хараахан бэлэн болоогүй байгаа. Харин бид шинээр Банжиг Мэдлэг хэмээх үйлчилгээг бий болголоо. Та http://ask.banjig.net хаягаар орж үзээрэй.

Ерөнхий зарчимын хувьд Yahoo! Answers-ийн клон гэж ойлгож болно. Yahoo! Answers-д байдаг үндсэн боломжуудыг бараг 80%-тай оруулсан. Тэгэхдээ бид Banjig.Net-ийн болон Монгол хэрэглэгчдийн онцлогт тохируулж олон зүйлийг өөрчилсөн. Жишээ нь энд хэрэглэгч бүр зөвлөгөө оруулах боломж, оноо авахын хирээр Банжиг Дансандаа нэгж хуримтлуулах боломж гээд олон зүйлийг нэрлэж болно.

Хөгжүүлэлтийн явц ерөнхийдөө beta түвшинд гэж ойлгож болно. Зарим төлөвлөсөн боломжууд жишээлбэл, булхайг илчлэх үйлдэл, хэрэглэгчийн асуулт сунгах болон хаахтай холбоотой үйлдлүүд, шошгийн хэрэглээ, сэтгэгдэл оруулах хэсгүүд локалаар туршигдаж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд үндсэн сайтаар дамжин туршигдаж эхлэнэ. Тэгэхлээр Банжиг Мэдлэг үйлчилгээ маань дахиад 7-10 хоног болоод бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэнэ гэсэн үг юм.

Банжиг Мэдлэг үйлчилгээг нээсэн хамгийн гол шалтгаан нь Монголчууд харилцан мэдлэгээ солилцож бие биедээ туслах явдал юм. Одоо монголчуудын түгээмэл хэрэглэдэг форум нь энэ хэрэгцээг хангахдаа туйлын учир дутагдалтайгаар барахгүй цөөн хэдэн Монголчуудыг маань хэрүүлчин болгож дуусгаад байгаа мэт санагддаг. Харин Блог болохоор олон асуудал нэг доор төвлөрч чадахгүй нэг асуултад олон хүн шууд хариулах боломжоороо учир дутагталтай. Yahoo! Answers мэтийн том сайтуудыг Монголчууд хэрэглээд нэгнийхээс асуултанд хариулна гэдэг худлаа. Тиймээс бид Банжиг Мэдлэгийг нээсэн.

Одоогоор Блог, Номын өргөө, Ажлын зууч үйлчилгээнүүдийг шинээр нээхийн зэрэгцээ хуучин үйлчилгээнүүдээ улам сайжруулах ажил хийгдэж байна. Номын өргөөний хувьд ямар ч зүйлийг дуурайхгүйгээр цоо шинээр хийнэ. Youtube энэ тэрийн зарим боломжуудаг тусгах асуудал гарах байхаа. За за ойрд юу хийж байгаагаа нэг бичмээр санагдаад бичлээ. Уул нь Блог маань бэлэн болчихвол иймэрхүү зүйлсийг хувийн блог руу биш хөгжүүлэгчдийн блог болгоод салгамаар л байна. Яг одоо би Блогийг дуусгаад тэгээд http://hujii.bblog.mn хаягаар ороод анхныхаа бичиглэлийг хийх мөчөө тэсэн ядан хүлээж байна. :)
(Нийт: 18)